Хий шар бадган гэж юу вэ?

Хүн амьтан, ургамал, эд юмс гээд л алив юмс энэ ертөнцөд анх үүссэн цагаас өөр хоорондоо харилцан шүтэлцээнд орш ч устан үгүй болох, үүсэн хөгжих өсөж буурах талаар бие биендээ хамааралтай байсаар өдийг хүрчээ. Энэ шинж чанар нь амьтай амьгүйгээс үл хамааран бүх л эд юмст хамаатай аж. Гадна орон улирал өөрчлөгдөхөд бие махбод, ургамал гээд л аливаа зүйлс даган өөрчлөгдөнө.

Үүнд юу нөлөөлдөг вэ?
Аливаа эд юмс ижил шинж чанар байгаа юу?

Гэвэл алив юмс үүсэн хөгжих цагаас л бие биенээ төлжүүлэн тэтгэж, оршин тогтнох, устган үгүй болгох нөхцөлыг хангах шинж чанар дор нэгдэн оршино. Энэ ижил шинж чанарыг тайбарлан үзүүлэхдээ хий шар бадган, таван махбодын онолоор тайлбарладаг билээ.

Таван махбодын онол

Дорно дахины анагаах ухааны гол үндэс болох таван махбодын онол нь зурхайн ухаан, бодис юмсын үүсэх хөгжих, дэгжин буурах, мөхөх үйл явцын харилцан шүтэлцээ, эсрэгцэл, дотоод зөрчил хөдөлгөөний тухай анагаах ухааны хий шар бадганы онолыг нарийвчилан үзүүлсэн онол юм. Таван махбодыг хар зурхайн, шар зурхайн гэж ялган үзэх боловч өөр хоорондоо зохилдоно. Үүнд:

  • Мод
  • Гал
  • Шороо
  • Төмөр
  • Ус

Гэсэн таван махбодын үүднээс мод адил өсч хөгжинө, гал адил илч дулаантай, шороо мэт бат бөх, төмөр адил харцангуйгаар хязгаарлагдан орш ч, ус адил алив юмстай амин шүтэлцээнд оршино. Мөн:

  • Шороо
  • Ус
  • Гал
  • Хий
  • Огторгуй

Гэсэн таван махбодын үүднээс шороогоор бодьтой бүтэн, усаар нэгд хуран, галаар боловсрон, хийгээр аривдан төлжиж, огторгуйгаар аривдан орших орныг үүсгэнэ.

Шороо

Мод, шороо, төмөр

Ус

ус

Гал

гал

Хий

Огторгуй

Хэмээн нэг нэгэнд нь нэгтгэн үздэг.

Таван махбодын харилцан хамаарал

Таван махбод өөр хоорондоо харилцан хамааралд орших бөгөөд нэгээс нэг нь үүсч, нэг нь нэгд тэтгэгдэн бас дарангуйлагдан оршино. Үүнийг эх, хүү, дайсан, нөхөрийн харьцаа гэх бөгөөд нэг нь нөгөөдөө яаж нөлөөлдөгийг харуулдаг.

 

Эх

Хүү

Дайсан

Нөхөр

Мод

Ус

Гал

Шороо

Төмөр

Гал

Мод

Шороо

Төмөр

Ус

Шороо

Гал

Төмөр

Ус

Мод

Төмөр

Шороо

Ус

Мод

Гал

Ус

Төмөр

Мод

Гал

Шороо

  • Эх нь: эх махбод нь уул махбодийг тэтгэн орших бөгөөд хүчийг нь дэмжин үүсгэж оршино
  • Хүү нь: хүү махбод нь уул махбодоор тэтгэгдэн байх тул шимийг нь аван оршино
  • Дайсан нь: дайсан махбод нь уул махбодийн хүчийг дарах тул доройтуулан оршино
  • Нөхөр нь: нөхөр махбод нь уул махбодийн хүчийг дэмжин хамтран оршино

Таван махбодийн харьцаа бие биенээ тэтгэн, хүчийг нь дарж бас нэг нэгнээ үүсгэн, нэг нь нөгөөгөөсөө үүсгэгдэн орших тул тэгш харьцаанд оршдог. Үлгэрлэвэл: ус галыг даран унтраадаг ч модыг тэтгэн ургуулж, мод хоорондоо үрэлцэн асч гал болдог адил билээ.

Ингэж таван махбод өөр хоорондоо харьцаанд оршдог бол түүнээс ч хий шар бадган үүс ч өөр хоорондоо харилцан шүтэлцэн оршино.

Хий шар бадган

Хий шар бадган таван махбодийг даган түүнээс хамааралтайгаар үүсдэг. Хий шар бадган нь нүдэнд харагдаж, яг ямар зүйл гэдэг нь үзэгдэхгүй ч хүний биеийн онцлог шинж, үйл ажиллагааний зарчмийг тодорхойлж гадна орон идээ унд, цаг улирлын нөлөөнд ихсэж багасан урваж өөрчлөгддөг таван махбодийн бүрдэл цогц юм.

Үүнд:

Хий

Хий махбод

Шар

Гал махбод

Бадган

Шороо, усан махбод

Таван махбод хий шар бадганийг үүсгэн түүний мөн чанар болох бөгөөд оторгуй махбод нь тэдгээрийн орших орон болно.

  • Хий нь Хий махбодоос үүссэн бөгөөд түүний адил хөнгөн, хөлбөрөнхий тогтворгүй байдаг
  • Шар нь гал махбодоос үүссэн тул түүний адил халуун, хөнгөн байдаг
  • Бадган нь ус, шороо махбодоос бүтсэн тул шороог усаар зуурсан адил батлаг зунгаарсан наалдамхай байна.

Хий шар бадган түүнийг
тодорхойлох бэлгэ чанар

 

Хий

Шар

Бадган

Бэлгэ чанар

ширүүн

тослог сэлт

тослог

хөнгөн

хурц

зөөлөн

хүйтэн

халуун

сэрүүн

нарийн

хөнгөн

хүнд

чийрэг

суулгадаг

эелдэг

хөлбөрөнхий

нойтон

батлаг

үнэр муухай

мохдог

Хий шар бадганыг тодорхойлох бэлгэ чанар нь тэдгээрийн өөр хоорондын харьцааг тодорхойлж хий шар бадганийг тэгш оршиход туслана. Үүний үндсэнд бие эрүүл оршиж арвидна, аль нэг нь хямравал нөгөө хоёр нь даган хямар ч тэгш харьцаа алдагдан өвчин болдог.

Жишээ нь: хий аривдвал хийн бэлгэ чанар хөнгөн ширүүн, хүйтэн бэлгэ чанар аривдан бие нь даарч  сэтгэл санаа нь тогтворгүй болж турж арьс нь хагарч ширүүн болно энэ нь  хий тэр дундаа түүний бэлгэ чанараас шууд хамааралтай. Энэ нь нэг нь хямрах юмуу буурах, аривдахад нөгөө хоёр гэмийн бэлгэ чанар даган аривдах буурах юмуу хямарна гэсэн үг.

About these ads
  1. No trackbacks yet.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: